Ц.Туваан: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан тавилттай явагдаж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 15:00 цагт эхэлсэн. Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна. Үүнтэй холбоотой ҮХЦ-ийн гадна АН-ын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “Бид хурлын талаар мэдээлэл авах гэж ирлээ.ҮХЦ-ийн байрны ойр хавийн уулзварыг хаасан байгаа. Коронавирусийн халдварын нөхцөл байдлыг эрх баригчид ашиглаж байна. Одоо 3 дахь сонгуульдаа мөн ашиглах гэж байна.ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан мөн хууль зөрчиж явагдаж байна. Мэдээлэл гаргасан иргэн хуралдаанд оролцох ёстой ч коронавиусийн улмаас орцоор нь тусгаарласан байгаа юм байна. Тухайн хүн оролцох боломжгүй тул өмгөөлөгч нь оролцох гэсэн ч оруулалгүй хуралдаж байгаа нь бүрэн тавилттай жүжиг гэж харж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *