ӨНӨӨДӨР: “Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн илтгэл”-ийг танилцуулна

Арваннэгдүгээр сарын 21-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм.

7.00 цагт: Тэрэлж Алтай резортод “Эмнэлэг хүртэлх тусламжийг хөгжүүлэх нь” сургагч багш бэлтгэх сургалт болно. Тэрэлж Алтай резорт руу явах автобус Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс хөдөлнө.

8.00 цагт: “Holiday inn” зочид буудлын 2 давхрын хурлын танхимд “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол, Солонгосын хамтарсан хурал болно.

9.00 цагт: МУИС-ийн номын санд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн илтгэл”-ийг танилцуулна.

16.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн “M” танхимд Хятадын алдарт зураач Фэн Зикайгийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-нд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ.

-Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрсдэл ба стандарт” сэдвийн дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ.

-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ.

-Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран “МИНИЙ МЭДЭХ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ” хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Утас: 9990-5352.

-ДЭМБ жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян зохион байгуулдаг. Монгол Улс 9 дэх жилдээ энэхүү аянд нэгдэж байна. Аян 11 сарын 18-24-нд үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *