|

Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн /2023 оны арваннэгдүгээр сарын 13-19-ний өдөр/ мэдээг өчигдөр танилцууллаа. Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлсон байна.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны арваннэгдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Зайсан, Толгойт, Нисэх, Налайх, Мишээл экспо, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” байна. Харин зарим өдөр Нэгдүгээр хороолол, Зурагт, Хайлааст орчим “Бохирдолтой”, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Баянхошуу орчим агаар “Их бохирдолтой” түвшинд хүрлээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *