|

ЦEГ: Eрөнхийлөгчийг Хятадаар ярьж буй мэтээр эвлүүлэг хийсэн М А нарыг олж тогтоон баривчилсан

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар мэдээллээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэд хурандаа С.Тайван: “Цахим орчинд МУ-ын ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан гэмт хэргийн талаар товч мэдээлэл хүргэе. Энэ оны 11 сарын 19-ны өдөр БНХАУ-ын Тик ток аппликэйшн дээр “цахим ертөнц” нэртэй цахим хаягнаас хүний дуу хоолойг хуурамчаар өөрчилдөг программ ашиглан МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр нийтлэсэн “Дэлхийн нийслэл Хархорум” нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчилж Хятад хэлээр ярьж байгаа мэтээр хиймэл оюун ухаан ашиглан хийсэн хуурамч бичлэгийг БНХАУ-ын ӨМӨЗО-д үйл ажиллагаа явуулдаг радио телевизийн хорооны “Талын дуу хоолой” гэх хуудсаар цацагдсан. Энэ асуудалд цагдаагийн байгууллага мөрдөг шалгах үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулахад уг бичлэгийг Монгол улсын иргэн М, А нар нь цахим орчинд түгээж үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийн эвдэрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул энэ оны 11 сарны 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31,5 заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *