|

Монголын ГУРВАН тамирчин алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван тамирчин шигшээд шалгарлаа.

Тодруулбал, 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар өнөө орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Хагас шигшээд А.Батцэцэг эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр, Х.Болортуяа Ирина Кузнецоваг 7:1-ээр, З.Болортунгалаг Тайваний Пай Син Пинийг цэвэр ялсан. Түүнчлэн 72 кг-д ОУХМ Энхбаярын Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд медалийн өнгөө хувиргах барилдаанаа үдээс хойш хийнэ. Харин 53 кг-д барилдсан ОУХМ Г.Отгонжаргал хэсэгтээ хоёр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *