“Буянт-Ухаа” спорт цогцолборт ор дэлгэж эхэлжээ

Коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Буянт-Ухаа” спорт цогцолборт ор дэлгэж эхэлжээ.

Тус спорт цогцолборт хэдэн ор дэлгэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдааны дараа тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар:

  • 11 зочид буудалд 932
  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300
  • Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200
  • Яармаг дахь спортын ордонд 400
  • Бөхийн өргөөнд 100 ор тус тус дэлгэхээр бэлдэж байгаа хэмээн мэдээлж байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *