Шинээр 983 тохиолдол батлагдаж, ДӨРВӨН хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн дотор 13635 PCR шинижлгээ авснаар шинээр 983 тохиолдол батлагдаж нийт дотоодын халдварын кэйс 20655 болж, харамсалтайгаар 4 хүн халдварын улмаас нас барлаа. Мөн нийт 406 хүн эдгэрч гарсан байна.
83 настай эмэгтэй 4 дүгээр сарын 9-ний өдөр оношлогдон эмнэлэгт хүргэгдэж, 70 настай эмэгтэй 4 дүгээр сарын 10-нд оношлогдон хэвтэж хүнд хэлбэрээр өвдсөн, 86 настай эрэгтэй 4 дүгээр сарын 6-нд онош нь батлагдаж Баянзүрх дүүрэгт, 70 настай эмэгтэй 4 дүгээр сарын 15-нд онош нь батлагдаж, хүнд хэлбэрийн Ковид-19 өвчнөөр нас барлаа.
Нийт халдварын 895 нь нийслэл Улаанбаатар хотод гарсан бол 85 нь орон нутгуудаас илэрчээ.