Б.Жавхлан: 61 компанийг тендерийн хар жагсаалтад оруулахаар боллоо
Засгийн газар хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрээр “Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн компаниудын талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ. Хуулийн дагуу тендерт оролцох боломжгүй компаниудыг хар жагсаалтад оруулдаг.
Энэ удаа 61 компанийг хар жагсаалтад нэмж оруулахаар боллоо. Хагас жилийн хугацаанд шалгалт хийж, энэ компаниудыг тодруулсан.
Засгийн газар болон Сангийн яамны вэб сайт, tender.gov.mn-ээс хар жагсаалттай танилцах боломжтой” гэлээ.