Г.Сайханбаяр: Хүмүүс цэргийн үндсэн амьдрал мэдэхгүй байж асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч, 18 настай Б нь даргадаа зодуулж, гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл тарж, уг асуудалтай холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлээд байгаа билээ.
Энэ талаар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр: “Хүмүүс цэргийн нарийн амьдрал мэдэхгүй. Тэгсэн мөртлөө үндсэн хуультай холбоотой энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Сенсаци хөөж байна” гэв.