“BLACKPINK” хамтлагийнхан Их Британийн төрийн дээд шагнал хүртжээ

Солонгосын алдарт охидын хамтлаг “BLACKPINK”-ийн гишүүдэд Их Британийн  төрийн хамгийн дээд шагнал болох MBE-г /Member of the Most Excellent Order of the British Empire/ Лондон хотноо өчигдөр гардуулан өгчээ.

Их Британийн эзэн хаан Ханхүү III Чарльз тус хамтлагийн гишүүдийн уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус шагналыг олгожээ. MBE ньИх Британийн төрийн тав дахь зэрэглэлийн одон бөгөөд урлаг, шинжлэх ухаан, нийгмийн сайн сайхны төлөө амжилт гаргасан хүмүүст олгодог юм.

Их Британи болоод Өмнөд Солонгос хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойг тохиолдуулан Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл гэргийгийн хамт Их Британид төрийн айлчлал хийж буй. Ийн “BLACKPINK” хамтлагийн дөрвөн гишүүнийг шагналаа гардан авахад ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нь хамт байжээ.

Эх сурвалж:Yonhap

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments