Хунтайж Филиппийг сүүлчийн замд нь үдлээ
Их Британийн хатан хаан II Елизабетийн нөхөр, хунтайж Филиппийг Лондон хотын захад орших Виндзорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд оршуулжээ.
Дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн хунтайжийг оршуулах ёслолыг Их Британийн телевизийн томоохон сувгууд шууд дамжуулан үзүүлсэн байна.
Хунтайж Филиппийн шарил бүхий авсыг Гэгээн Жоржийн сүм рүү авч явсан машинд түүний хүүхдүүд болох хунтайж Чарльз, Эндрю, Эдвард, гүнж Анна нар, мөн ууган ач нар болох Уильям, Харри болон ордны өндөр албан тушаалтнууд байв.
Хамгийн бага ач зээ нараас бусад гэр бүлийн бүх гишүүн Виндзорын шилтгээнд хунтайж Филиппийг оршуулах ёслолд оролцсон байна.
Оршуулах ёслол Их Британийн цагаар 15:00 цагт орон даяар нэг минут дуугаа хураасны дараа эхэлжээ.
Эх сурвалж:theguardian.com