Химийн бодис ашигласан алт, мөнгөний дархныг яллагдагчаар татжээ

Экологийн цагдаагийн албанаас химийн бодис ашигладаг байж болзошгүй зарим иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалтыг энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулж, зохих зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дархны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор аюултай “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д бүртгэгдсэн давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил зэрэг бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан үйлдэл нь тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэн шийдвэрлэжээ.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

  1. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments