ЦАГ АГААР: Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Цаг агаарын 10 хоногийн төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулаад буй. Төлөвөөс харвал:

Хур тунадас:

  • 23-нд Халх голын сав газраар
  • 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 29-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхины хувьд 22, 23, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурын хувьд хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Харин энэ сарын 25-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments