|

Улсын эмнэлгүүдийн үзүүлж буй төлбөртэй үйлчилгээний асуудлаар Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ

АТГ-аас төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дүрэм, журам, тарифтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлсэн байна.

Түүнчлэн төрийн үйлчилгээний хүнд суртлыг таслан зогсоох, бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийж, холбогдох этгээдэд мэдэгдэж байх, аливаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргаж, түүнд тавих хяналтыг сайжруулах, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод байршуулах, иргэдийг холбогдох мэдээллээр хангах чиглэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд зөвлөжээ.

“Глобал удирдагч” их сургууль, Хууль зүйн сургуультай хамтран тодорхой нөхцөл байдалд үнэлгээ өгөх, авлигын эсрэг хууль тогтоомжийг судлах, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох, цаашид хууль зүйн сургуулиудын практик судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, авлигын эсрэг боловсролыг дэмжих, соён гэгээрүүлэх зорилготой мэтгэлцээнд 122 оюутныг оролцуулсан бол авлигын эсрэг сургалтад нийт 459 хүнийг хамруулсан байна.

 

Эх сурвалж: АТГ 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments