О.Цогтгэрэл: Утаа улам өтгөрч, иргэд хордон, угаартаж үхэж байна

“Тавантолгой түлш” ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ)-наас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцууллаа.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авч эхлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Улаанбаатарын утаатай холбоотой хоёр “үнэн” гарч ирсэн. Эрх баригчид 2020 оны сонгуулиар утааг яллаа гэсэн. Гэтэл бодит амьдрал дээр ялсан нөгөө утаа улам өтгөрч, иргэд хордон, угаартаж үхэж байна. Тэгэхээр яг аль нь үнэн бэ. Ийм их мөнгө үргүй зарцуулагдсан байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *