Монгол улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулагдлаа
Монголын залуучуудын холбооноос санаачлан 21 дэх жилдээ зохиогдож буй Өмнөговь аймгийн Засаг даргын НУТГИЙН ХИШИГ хөтөлбөрийн Залуус дэд хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны Улс тунхагласны баярын энэ өдөр 16 нас хүрч буй 210 хүүхэд, залуус Монгол улсын иргэний андгай өргөлөө.
“Иргэний андгай өргөх” үйл ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж үг хэлж, “Төрийн дуулал” эгшиглүүлэн үйл ажиллагааг нээв. Мөн анхны үндсэн хуулийг батлахад гар бие оролцож явсан Б.Зандраа гуай 16 насанд хүрч буй хүүхэд, залууст хүндэтгэл үзүүлэн үг хэлэв.
Иргэний үнэмлэхээ гардан авч буй өсвөр үе, залуучууддаа нутаг орныхоо төлөө ихийг хийж бүтээх их үйлсэд хамтдаа зүтгэх, алдаа оноо амжилтыг хамтдаа хуваалцах бүрэн эрхт Монгол улсын бахархалт иргэн болж байгаад баяр хүргэж цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.