“Нүүрсний хулгай”-н сонсголд Б.Ганхуягийг гэрчээр дуудна

УИХ-ын Хянан шалгах хорооноос зохион байгуулж буй “Нүүрсний хулгай” гэх асуудлын эхний сонсголыг  арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ.

Яг одоо Нүүрсний сонсголын талаар Хянан шалгах түр хороон хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах дараалал болон сонсголд гэрчээр дуудах тухай асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголд хэн хэнийг гэрчээр дуудахаа нээлттэй ил тод зарлана. Мөн гэрчээр дуудах хүмүүст албан ёсоор мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.

“Нүүрсний хулгай” гэх асуудал гарахад Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн нэрийг гэрчээр дуудах жагсаалтад оруулсан байна. Б.Ганхуягийн хувьд цагдан хоригдож байгаа тул түүнийг ямар байдлаар гэрчээр оролцуулахыг хууль хяналтын байгууллагатай ярилцаж шийдэх аж.

Түүнчлэн, гэрчээр дуудах жагсаалтад хэд хэдэн УИХ-ын гишүүн, тэдний хамаарал багтжээ. Түр хорооны дарга, Хуул зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр 13:00 хэн хэнийг гэрчээр дуудахаа зарлах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *