Натурын гүүрний урд талын барилгатай холбоотой хоёр хэргийг шүүхээр хэлэлцэж байна
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Натурын гүүрний урд суурийн нүхээ ухсан байсан барилгын ажлыг энэ жилийн үерийн гамшгийн дараа түшиц хана нь нурах аюултай, авто зам руу цууралт үүссэн гэх шалтгаанаар зогсоогоод байсан юм.
Хот Байгуулалт, Хөгжлийн Газар(ХБХГ)-аас барилга барих үйл ажиллагаанд норм, стандартыг баримтлахгүй бол үер усны үед нуралт үүсэх эрсдэлтэй, мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэж байна хэмээн мэдээлж байсан.
Барилгын ажлыг зогсоох шийдвэр наймдугаар сард гарсан юм байна. Уг барилгын ажилтай холбоотой асуудал ямар үе шатан дээр явж байгаа талаар ХБХГ-аас тодруулахад тус газарт холбогдох дараах хоёр хэрэг шүүхийн шатанд болон нотлох баримт, тайлбар гаргах үе шатууд дээрээ байгаа гэдгийг мэдээлэв.
Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох Батсуурь ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох иргэн П.Навчаагийн нэхэмжлэлтэй маргаан үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар нотлох баримт, тайлбар гаргах үе шатан дээрээ явж байна.
Энэ хугацаанд тус орчмын аюулгүй байдлыг барилгын эзэн иргэн, аж ахуйн нэгж хариуцна гэдгийг ХБХГ-аас мэдээллээ.