Яармагийн эмнэлэгт буруу тариа хийгдсэн гэх хүүхдүүдийн 10 нь эмнэлгээс гарчээ

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй  нөхцөл байдал энэ сарын 24-ны өдөр болсон билээ.

Энэ талаар  Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Яамнаас ажлын хэсэг очиж ажиллаж байгаа, удахгүй мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авч байна, хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Тариа андуурсан  гэдэг нь батлагдаагүй мэдээлэл.  Сувилагч шөнө 00:00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүх тариурт соруулж бэлдсэн. Ингээд хүүхдүүдэд тарихад хариу үйлдэл үзүүлсэн байна” гэх тайлбарыг өгсөн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдлын талаар тодруулахад 17 хүүхдээс 10 нь эмнэлгээс гарсан. Нэг нь зүрх хэрэх гэх хавсарсан өвчтэй байсан тул Эх нялхас руу шилжүүлсэн. Бусад хүүхдүүдийн нь эмчилгээ дуусаагүй байна гэсэн мэдээллийг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *