Сүхбаатар дүүрэгт “Ногоон гэрэл-цагаан шугам-2023” тэмцээн боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад замын хөдөлгөөний хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам 2023” тэмцээнийг 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, дүгнэлээ.

Тэмцээнд Сүхбаатар дүүргийн 11 сургуулийн баг тамирчид мэндчилгээ, урлагийн тоглолт, багийн ахлагчдын, гэрийн даалгавар гэсэн төрлүүдээр хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, тэргүүн байранд Эрдмийн хөтөч цогцолбор сургууль, дэд байрт 4 дүгээр сургууль, гутгаар байрт 6 дугаар сургууль шалгарч, тусгай байрыг 71, 16 дугаар сургуулийн баг тамирчид эзэллээ. Энэ удаагийн тэмцээнийг дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгууллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments