ӨНӨӨДӨР: Монголын тамирчид Дэлхийн цомыг анх удаа авсан талаар “Монголын Гараар татах хүчний холбоо”-ноос мэдээлнэ
Арваннэгдүгээр сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-17.30 цагт: МУИС-ийн төв байрны дугуй танхимд: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, “ЭРАСМУС-ТАКМИ” төслийн хамтарсан “Хүрээлэн буй орчин-2023” эрдэм шинжилгээний хурал болно.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар “Монголын Гараар татах хүчний холбоо”-ноос мэдээлнэ.
-Засгийн газар хуралдана.
-“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, “Хүний эрх хамгаалагч” хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч “Зоригтон-2023” үйл ажиллагаа болно.
-Даланзадгад хотод уул уурхайн нөлөөллийн талаархи дата экспертүүдийн “Мэдлэгт хөтлөх номын цаг” уулзалт болж байна.