Ж.Энхбат: УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар жолоо барьж, осол гаргасан талаар мэдээлэл өгөх боломжгүй
Өчигдөр /2021.04.18/ шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 19-р хороо, “АПУ” ХХК-ийн уулзвар дээр “nissan teana” маркийн автомашин замын хашлага мөргөж, улмаар шатсан байна. Ослын газар цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллаж, галыг унтраажээ. Уг тээврийн хэрэгслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар жолоодож байсан бөгөөд түүнийг ГССҮТ рүү хүргэсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбатаас тодруулахад “Ослын болон хувь хүний тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.