Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум өнөөдөр эхэллээ. Форумаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилготой юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар болон Монгол дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, хамтын ажиллагаат олон улсын банк санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл, дэлхийн хотуудын зочид, бизнес эрхлэгч бүхий 400 орчим зочид төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа хөрөнгө оруулалт, түншлэлийн форумыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэв.

Тэрбээр Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг юм гэдгийг тодортголоо. Мөн эдийн засагт үзүүлсэн цар тахлын хүндрэлийг богино хугацаанд даван туулж, хэвийн байдалд эргэн орж буй үйл явц нь төрийн бодлого, шийдвэрийг хүлээн авч, дэмжиж ажилласан хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэсэн юм.

Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагчид, түншүүд, хотуудын төлөөлөл, баялаг бүтээгчид болон нийт нийслэлчүүддээ танилцуулах юм. Тиймээс форумаас гарсан санал дүгнэлт, харилцан байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлцлүүд цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой гэлээ. Улмаар Улаанбаатар хотод хөрөнгө оруулагчид, иргэн аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийг урьж буйг уламжлав.

Форумын үндсэн хэлэлцүүлгийг уламжлал ёсоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч, Премиум группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг нар цан цохиж нээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *