Байрны тагтан дээрээс үсрэх гэж байсан эрэгтэйтэй ярилцаж, эсэн мэнд буулгажээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цагдаа” хотхоны байрны тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22:57 цагт өгчээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:06 цагт очиход тус байрны оршин суугч, 38 настай эрэгтэй Ц тагтан дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ