ҮЙЛ ЯВДАЛ: Google компанийн Монгол Улсад явуулах үйл ажиллагааг танилцуулна

Өнөөдөр 2023/11/30 Нийслэл Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын мэдээлэл   

10.00 цагт: Барилгын хөгжлийн төвд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал” аяны хүрээнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 9507-1740

10.00-17.00 цагт: МУИС-ийн номын санд Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг “Ногоон бизнес-Тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулна.

11.40 цагт Төрийн ордонд Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368.

14.00 цагт Төв шуудангийн урд талын Eco International Tower-т: GOOGLE компанийн Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна. Арга хэмжээнд Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, холбогдох албаныхан оролцоно. Утас: 9910-3830.

14.00 цагт Монголын Хүүхдийн ордонд  Монгол Улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандах агсны 70 насны ойд зориулсан “Бөөн баяр” хүүхдийн дууны улсын анхдугаар уралдаанд шалгарсан сурагчдын гала тоглолт болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *