ЧУУЛГАН: Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал
- Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсоно /Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар/
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх аж.