Хоёр хоногийн дараа Токиогийн их дуулга тэмцээн эхэлнэ
Токиогийн их дуулга тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдлээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тус тэмцээнийг зохион байгуулах юм. Токиогийн их дуулгад манай улсаас эрэгтэй арав, эмэгтэй найман тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Харин манай улсаас гадна 49 орон оролцохоо мэдэгдээд буй.
Эрэгтэй
- Э.Ариунболд, 60 кг
- Ё.Басхүү, 66 кг
- Ц.Цогтбаатар, 73 кг
- Г.Алтанбагана, 100 кг
- Б.Гончигсүрэн, 100 кг
- О.Цэцэнцэнгэл, +100 кг
- Ө.Пэрэлэйжамц +100кг
- К.Ёолк, 60 кг
- Б.Эрхэмбаяр, 66кг
- Ц.Дагвадорж, 90 кг
Эмэгтэй
- Б.Баасанхүү, 48 кг
- Л.Сосорбарам, 52 кг
- Л.Энхрийлэн, 57 кг
- Б.Ням-Эрдэнэ, 70 кг
- О.Хүслэн, 78 кг
- А.Адъяасүрэн, +78 кг
- М.Ичинхорлоо, 63 кг
- Д.Есүй, 63 кг