ТАНИЛЦ: Хүний эрхийн үндэсний комиссын шинэ дарга Д.Сүнжидийн “CV”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргаар тус комиссын гишүүн Д.Сүнжидийг томилох асуудлыг хэлэлцэн, дэмжсэн.
ХЭҮК-ын шинэ дарга Д.Сүнжидийн хувьд эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн.
Ингээд ХЭҮК-ын шинэ дарга Д.Сүнжидийн танилцуулгыг хүргэе.
- Д.Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийг төгссөн.
- 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн
- 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр,
- 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр,
- 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.
- 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,
- 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,
- 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,
- 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,
- 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,
- 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,
- 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
- 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажилласан
- 2020 оноос Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр сонгогдсон юм.