С.Бямбацогт сайд УБТЗ-ын орлогч даргад гар хүрч, гэмтээжээ

Зам тээврийн яамнаас Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын үеэр салбарын сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтод гар хүрч, эрх чөлөөнд нь халдсан хэрэг гарчээ.

Энэ талаар УБТЗ-ын ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогт  “Олон улсын форумын төгсгөлд хаалт болгож албан ёсны хүлээн авалтыг Зам тээвэр, хөгжлийн яамнаас зохион байгуулж, салбарын сайд хүрэлцэн ирсэн. Тэгээд тэнд зогсож байсан УБТЗ-ын удирдлагуудыг заагаад “ОХУ-ын нөлөөний хүмүүс” гэхчлэн маш сонин үг хэлсэн. Хүлээн авалтын үед ширээнд үг хэлсний дараа сайд явсан. Тэр дагуу гаргаж өгч өлгүүрийн хажууд зогсож байхад гэнэт юу ч хэлэлгүйгээр миний чамархай руу маш хүчтэй цохисон.Би энэ үйл явдлыг ярихгүй бас нэлээд удлаа. Эр хүний ёсоор сайд маань ярих болов уу, эсвэл мессеж илгээх болов уу гэж гурван долоо хонолоо мэдээж юм яриагүй. Тиймээс олон нийт мэдэх хэрэгтэй байх гэж бодоод мэдээлэл өгч байгаа шүү. Уг нь чамархай руу цохихыг спортын хүмүүс мэдэх байх, хориотой цохилтдоо ордог, үхлийн магадлалтай цохилтдоо ордог.Тэгж цохисноос хойш би улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаад өчигдрөөс /2023.11.29/ УБТЗ-ынхаа эмнэлгийн мэдрэлийн тасагт эмчлүүлж байна. Шүүх эмнэлгээр орж, өвчний дүгнэлт гарсан байгаа” гэж ярьжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *