Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хээрийн түймэр гарч, БНХАУ-ын хилийг давжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн Баянцагаан гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Гал түймрийн дуудлага дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11.58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зургаан бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Түймэр өргөн газар нутгийг хамарч, Эрдэнэцагаан сумын нутгийг дамжин БНХАУ-ын хилийг давжээ. Хилийн наад хэсгийн түймрийг унтраах ажил одоо үргэлжилж байгаа юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments