Н.Учрал: Хүүхэд хамгааллын “Google Family Link” албан ёсоор Монгол хэл дээр нэвтэрлээ

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд эрхийг хангах, хамгаалах асуудлаар сонсгол явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Google Family Link”-ийг албан ёсоор Монголд нутагшуулсан талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийтийн мэдээллийн тухай хуульд зааснаар ДАН системийн тусламжтайгаар хүүхдийг анх удаа таних бололцоотой болсон. Ийнхүү хүүхдүүд “ekids” аппликэйшн хэрэглэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 15 мянган хүүхэд “ekids” аппликэйшнийг хэрэглэж байна.  Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан Google компани Монгол Улсад албан ёсоор орж ирлээ. Ингэснээр хүүхэд хамгааллын хамгийн сайн хэрэглэгддэг “Google Family Link” албан ёсоор монгол хэл дээр нэвтэрсэн. Таны хүүхэд gmail-д бүртгэлтэй бол “Google Family Link”-ийг ашиглах боломжтой юм. Хүүхдүүдийнхээ ямар нэгэн аппликэйшнийг хэдэн цаг хэрэглэж байгааг хянах, хязгаарлах боломж эцэг эхчүүдэд үүссэн гэсэн үг” гэв.

Мөн “Google”-тэй хамтраад “Emergency Location Service” гэх дуут дохио өгөх системийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс нэвтрүүлэх  аж. Ингэснээр үүрэн телефоны ямар оператор ашиглаж буйгаас үйл хамааран андройд утастай бол хэрэглэж болох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *