Баримтат киноны дүрсийг зөвшөөрөлгүй ашигласан компанийг таван саяар торгожээ
Баримтат киноны дүрсийг зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг Оюуны Өмчийн Газраас мэдээллээ.
Тодруулбал “М” ХХК-ийн 2001 онд бүтээсэн “ХЦ” баримтат киноны дүрсийг “МХ” ХХК-ийн нэр бүхий телевиз ашиглан “ӨСТ” гэдэг баримтат кино бэлтгэн олон нийтэд түгээж бидний оюуны өмчийн эрхийг зөрчиж байна гэх гомдлыг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан байна.
Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “МХ” ХХК-ийг холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шалгалтаар “МХ” ХХК нь “М” ХХК -ийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглан цахим орчинд байршуулсан нь тогтоогдсон тул “МХ” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.