Өмнөговь аймаг 2024 онд 1 тэрбум 400 саяын төсөв баталлаа
Өмнөговь аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаан 11 асуудал хэлэлцэж амжилттай өндөрлөлөө. Өмнөговь аймаг 2024 оны төсвийг 1,446.2 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд үүний 49.7 хувь буюу 719.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. Орон нутгийн 2024 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардалд нийт төсвийн 37.1 хувь буюу 537.1 тэрбум төгрөгийг зориулах ба 13.2 хувь буюу 189.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд төлөвлөн баталсан юм.