Шинээр 889 тохиолдол илэрч, ТАВАН хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 12 384 хүнээс шинжилгээ авахад 889 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 22 884 боллоо. Мөн 5 хүн нас барж, нас барсан хүний тоо 49 болж байна. Харин 524 хүн эдгэрч, ө нөөдрийн байдлаар нийт 12 401 хүн эдгэрээд байна” гэлээ.