Монгол хүүхдүүд математикаар 2.3 жил, байгалийн ухааны хичээлээр 3 жилээр хоцорч явна

“PISA 2022” Сурлагын амжилтын олон улсын үнэлгээг Математик, Унших чадвар, Байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар зохион байгуулдаг. Үнэлгээний үр дүнг хамрагдсан улс болон агуулга тус бүрээр үзүүлж байна.
PISA үнэлгээний даалгаврууд нь Монгол сурагчдын тухайд цоо шинэ зүйл байв. Учир нь олон улсын үнэлгээ сурагчдыг сургуулиас олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэглэж байгаа чадварыг тодорхойлох зорилготой учир даалгаврын тавил бидний мэддэг шалгалтын даалгавраас өөр байдаг.
Математикийн хичээлийн тухайд Монгол үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна. Математикийн сорилуудад хамрагдсан Монгол сурагчид тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн мэдлэгээ хэрэглэх, учир шалтгааныг илрүүлэх чадвараар сул үнэлэгджээ.
Унших чадварын тухайд 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадвар тааруу гэж дүгнэжээ. Oлон улсын дундаж хэмжээнээс 5 орчим жил, Азийн дундаж хүүхдүүдээс 2.5 жилээр хоцорч байна.
Байгалийн ухааны үнэлгээгээр манай сурагчдыг байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн байна. Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments