|

Гэр хорооллын 5000  байшин, 15.000 гэрт 37 тэрбумаар цахилгаан халаагуур тараана

Нийслэлийн 2024 оны төсвийг 2.6 их наяд орчим төгрөгийн орлоготой, 1.1 их наяд орчим төгрөгийн зарлагатай, улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталжээ.

Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх аж.

Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуйн нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлжээ. Эдгээрийг эрэмбэлж, нийслэлийн төсвийн 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригийн өгсөн мэдээллээр  яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5,000  байшин, 15,000 гэрт цахилгаан халаагуурыг өндөр хүчдэл унах асуудлыг бүрэн шийпдсэн байршлуудад тараахаар болжээ. Мөн давхар шаталттай зуухыг судалж байгаа аж.

Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан бөгөөд холбогдох байгууллагуудын дүгнэлтээр  зуухны чанар, утаа их ялгаруулснаас үүдэлтэй угаартах эрсдэл   байна гэж дүгнэсэн байна.   Тиймээс  иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, давхарт шаталттай зуух олгох асуудлыг судалж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *