ЗАСГИЙН ГАЗАР: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
– Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар,
– Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний саналын талаар,
– Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар,
– Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
– Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний саналын талаар,
– Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.