Зайсангийн таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрчээ

Ундны усны бохирдолд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Усны газраас сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөв.

Тодруулбал, Зайсанд байрлах таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Үүнээс харахад Зайсангийн ундны ус тэр чигээрээ бохирдсон байх эрсдэлтэй байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоосныг хэллээ.

Усны газрын даргаар З.Батбаяр “Та бүхний сэтгэлд таагүй мэдээлэл өгдөг болчхоод байгаад хүлцэл өчье.Зайсан гэдэг нэртэй Богд уулын жижигхэн ам байдгийг мэдэж байгаа. Тэр хавийн ундны усанд хийсэн удаа дараагийн шинжилгээгээр таван хотхоны уснаас нь гэдэсний савханцар илэрлээ. Зайсангийн амд тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай, эрсдэлд оржээ.Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Байдлын Газарт “халдварын асуудалд анхаарах хэрэгтэй” гэсэн албан хүсэлт хүргүүлсэн.Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хандаж, судалгаа хийх хүсэлтээ явууллаа” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Гэдэсний савханцар гэдэг нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог зүйл.Яагаад бие зассаныхаа дараа, жорлонд орсны дараа гараа угаадаг, гэртээ орохдоо үүдэнд гутлаа тайлдаг вэ гэвэл гэдэсний савханцрыг гэртээ оруулахгүйн тулд сэргийлдэг.Гэтэл Зайсанд амьдарч байгаа хүмүүсийн уудаг, усанд ордог уснаас нь энэ төрлийн бодис илэрч байна. Гэхдээ дан ганц савханцраар тогтохгүй олон төрлийн ундны усны стандарт шаардлагаас давсан үзүүлэлтүүд гарч байгаа учраас анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *