“Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудахаас, үгийг нь сонсохоос айж байна”

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудсан. Гэвч түүнийг сонсголд оролцуулахгүй байгаатай холбогдуулан түүний ар гэрийнхэн мэдээлэл хийж, сонсголд оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хүлээлгэн өглөө.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Б.Ганхуяг  цагдан хоригдож байгаа учир  нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн учир шүүхийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тайлбарлав.

Энэ үеэр Б.Ганхуягийн  ах “Сая асуулаа. Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулахгүй гэсэн ямар ч албан бичиг шүүхээс ирээгүй байна. Б.Ганхуягийн үгийг нь хэлүүлэхгүйн тулд сонсголд оруулахгүй байна гэж харж байгаа.Бодит үнэнийг хэлэхээс тэр тусмаа яагаад ганцхан хүнээс яагаад айгаад байгааг ойлгохгүй байна” гэж ярилаа.

Харин түүний төрсөн эгч “Өмгөөлөгчөөр нь дамжуулаад өөрийнх нь гарын үсэг бүхий нүүрсний сонсголд оролцох хүсэлтийг Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүлээлгэн өглөө. Яагаад сонсголд оролцуулахгүй байгаа шалтгааныг нь бид олж мэдэж чадсангүй. Анх энэ хэрэгт үүсэхэд л 40 их наядын нүүрсний хулгайд Б.Ганхуяг холбоотой гээд цагдан хорьж байна.Гэтэл шүүгдэж байгаа хэрэг дотор нь нүүрсний хэрэг байхгүй. Тиймээс энэ сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Наймдугаар сард ойр дотных нь 60 гаруй хүнийг цагдан хорьсон. Бид шалгуулаад энэ хэрэг хэрэгсэхгүй болсон, бидэнд буруу байгаагүй. Ингэж шуугиан дэгдээж хорьчхоод нүүрсний сонсголд оролцуулахгүй байгаа учрыг ойлгохгүй байна” гэсэн юм.

Similar Posts

One Comment

  1. Within each of the relevant reasons for downgrading, we ranked any concern per reason as none, serious or very serious priligy amazon Docetaxel trastuzumab TH is effective therapy for HER2 amplified metastatic breast cancer MBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *