Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгуулах үүрэг өглөө
Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар нүүрсний сонсголоор ил болсон. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн талаар Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлж байсан билээ.
Тэгвэл Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгч буй талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой БАРИМТ ил боллоо. Тиймээс хууль хүчний байгууллагаар уг асуудлыг шуурхай шалгах үүргийг ЗГ-т өглөө” гэв.