ҮСХ-ны дарга Б.Батдаваа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шеннон Коулинтай уулзлаа
Уулзалтаар Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийн явц, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарах асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.
Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тус төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч байгаагаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг дэмжиж ажиллах талаар онцоллоо.
Дашрамд мэдээлэхэд, “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгохоос гадна төрийн мэдээллийн чанарыг сайжруулж, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.