Б.Серик: Ёс зүйгүй үйлдэл гаргасандаа УУЧЛАЛ гуйж байна
“Ургацын баяр-2023” барилдааны үеэр Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.
Тэгвэл Б.Серик заан өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Өнөөдрийн барилдааны 2-н давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье” гэжээ.