Сүхбаатар аймагт малаа хотлуулах гэж гарсан 40 настай эрэгтэй сураггүй байна

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Шийрийн гозгор” гэх газар өчигдрийн 19:00 цагийн орчимд малчин Н малаа хотлуулахаар морьтой гараад сураггүй болжээ. Онцгой байдлын газарт тус дуудлага, мэдээлэл өнөөдрийн 00.45 цаг орчимд бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 02:00 цагаас эхлэн малчин 40 настай Н-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *