ҮХЦ Дунд суудлын хуралдааны дүгнэлтээ УИХ-д хүргүүлжээ
Өнгөрсөн баасан гарагт /2021.04.16/ Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болсон. Хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 онд дахин нэр дэвших эрхтэй эсэхийг эцэслэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.
Хуралдааны дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдож, 6 жилээр ажиллах гэх агуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Уг дүгнэлтийг өнөөдөр /2021.04.19/ УИХ-д хүргүүлсэн байна. УИХ 24 цагийн дотор хүлээж авах эсэхээ мэдэгдэх юм.