Т.Баярхүү: Шатахууны хомсдолоос болж өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байна
УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Нийт нутгийн 70 хувь орчимд цасан бүрхүүл тогтсон. 11 аймгийн 30 сум цагаан зудтай. 12 аймгийн 48 сум цагаанаас зудархуу нөхцөлд шилжсэн. Цасны зузаан их тогтсон учир нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрсэн нөхцөлд байна. Цас их орж байгаатай холбоотойгоор зам даваа хаагдаж байгаа. Мэргэжлийн байгууллагууд хаагдсан зам давааг нээх ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдөр, маргааш хүйтний эрч чангарч, нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байна. Нийт нутгаар шатахууны тасалдал үүсэж байгаагаас өвөлжилтийн нөхцөл байдалд хүндрэл учирч байна” гэв.