УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамар, завьж хэсэг шалбарснаас өөр гэмтэл аваагүй гэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад энэ сарын 18-ны 22.55 цагийн үед осол гаргасан тухай бид мэдээлсэн.

Тэрбээр өөрийн эзэмшлийн “Nissan teana” загварын 63-78 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Хан-Уул дүүргийн II хорооны нутаг, АПУ компанийн хойд талд иргэн Д.Э-ын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын автомашиныг мөргөсөн байна. Улмаар цаашаа явж явган болон автозамыг тусгаарласан гурван хайс мөргөөд машин нь шатжээ. Автомашиных нь моторын хэсэгт гарсан галыг Хан-Уул дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид унтраасан байна. Түүний согтолтын зэрэг нь 1.31 хувьтай байжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг шатаж буй машинаас нь цагдаагийн алба хаагчид гарган ГССҮТ-д хүргэж, үзлэг хийхэд хамар, завьж хэсэгтээ шалбарснаас өөр гэмтэл, шархгүй байсан аж.

ТЦА-наас мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7-3.1 дэх хэсгийн “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 14.7-51-ийн “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх зэрэг үндэслэлээр Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *