“ZEUS” баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрх авчээ

PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын “ZEUS” баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа.

“Peace Elite Asia Invitational 2021” хэмээх тус тэмцээн дөрөвдүгээр сарын 27-нд эхлэх юм байна. 3 сая юань буюу 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд оролцох 15 багаас 12 нь тодорсон бөгөөд үлдсэн гурван баг нь энэ сарын 24-нд тодорхой болох юм.

ZEUS баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар “Peace Elite Asia Invitational 2021”-т оролцох эрхтэй болжээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *