ЭЕРЭГ: Монголын уулын цаначид залуучуудын өвлийн олимпод анх удаа оролцоно

БНХАУ-д Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээний уулын цанын жиант слалом болон слалом төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөж, эрэгтэйчүүдийн ангилалд 107 цаначнаас М.Манлайжав 46 дугаар байрт орсон бол О.Өсөх-Ирээдүй 47 дугаар байрт хурдалжээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40, Х.Халиун 41 дүгээр байрт орлоо.

Ингэснээр М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ. Монголын уулын цаначид залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа уралдах гэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *