|

С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангаас 77 сая төгрөгийн НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээл авчээ

УИХ-ын гишүүн, шадар сайд С.Амарсайхан өөрийн хүү А.Эрдэнэхүслэнгээ БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй баримт дэлгэгджээ.

БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 төгрөгийн зээл авсан байна.

 

 

С.Амарсайхан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Шадар сайдаар томилогдож, тамгаа гардан авч байсан. Тэгвэл  тэрбээр шадар сайд болоод төд удалгүй буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд зээл авсныг доорх баримтаас харж болно.

 

Харин энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Шадар сайдын хүүхэд гэхээрээ мэдлэг чадвараа бодитой үнэлүүлэн, болзол шаардлагыг нь хангаад төрөөс олгож байгаа зээл тэтгэлэгт хамрагдаж болдоггүй юмуу” гэж хариулсан. Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд хүүхэд өөрөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, олон жил шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө сорьж, ялж тэнцдэг. Харин ч аав нь дарга гэж дулдуйдахгүйгээр нэг ч гэсэн монгол хүү дэлхийн шилдэг их сургуульд өөрийн мэдлэг чадвараараа үнэлэгдэн тэнцэж, үүнийг нь төрөөс дэмжин эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын зээлд хамруулсан асуудалд бид талархдаггүй юм гэхэд улстөржүүлж, эцэгтэй нь холбон харлуулахаа болих хэрэгтэй” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *