Нам тараах эрх Ерөнхийлөгч Х.Баттулгад бий юу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “МАН-ыг тараах тухай” захирамж гаргаж, уг захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлж байгаагаа олон нийтэд зарлалаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хурал зарласан гэх мэдээлэл байна. Мөн МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооноос энэ талаар дараах мэдээллийг  сошиал хуудастаа нийтэлжээ.
Тодруулбал  “Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэсэн заалттай бөгөөд Улстөрийн намыг тараах эрх зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг.
Харин Улсын Дээд шүүхэд “МАН-ыг тараах тухай” захирамж хүргүүлсэн Ерөнхийлөгчийн үйлдэл нь эсрэгээрээ шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл болж харагдаж байна.
Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийг маш тодорхой зааж өгсөн буюу Ерөнхийлөгч Х.Баттулгад НАМ ТАРААХ ЭРХ ХЭМЖЭЭ БАЙХГҮЙ” гэжээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *